Смотреть в Telegram
Ямандагийн их бүтээлч, Ра хэлмэрч Дорждагва /1016-1124?/ Тааши гэвш Сэтанваад увдислан хайрласан сургаал. Аймаг сав зарлигийг болгоосон мэдлэг нь аугаа ч Утгыг онон мэдэж анхаарч эс авбал Ам нь номлохдоо мэргэн ч тотьны уншлага адил Үхэх цагтаа номгүй хоцрох аюул бий. Тууштай шийдэж мэрийсэн бясалгал сайн ч гэлээ Мунхаг төөрөгдөлийн ерөндөгт эс одох аваас Бясалгалын амсал сайн ч тэрсүүд лугаа адил Гэтлэх аргаар өөрийгөө ахин хүлэх аюултай. Үнэхээр магад нэгэн утгыг онохыг хүсээд Нэгэн насанд бурхныг олохыг хүссэн бол Хэзээ үхэх нь мэдэшгүйг үргэлж бясалга Тийн алгасарахаас гэтэлж ангижирах хэрэг бий. Муу заяаны зовлонг дахин дахин сана! Авах, орхих орноо мэдэх хэрэг бий. Гэтлэхүйн тус эрдэмийг дахин дахин сана! Буяны найрлага үйлд шамдах хэрэг бий. Авралын оронд бэлгэ төгс багшийг шүт! Гэм, эрдэмийг үзүүлж чадах хэрэг бий. Садан нөхөрт үл алгасрах дурдалыг шүт! Эндүүрэл эвдрэх хэрэг бий. Эд эдлэлд хутагтын долоон эрдэнийг хураа! Хүссэн хэрэг бүгд бүтэх хэрэг бий. Ажил амжиргаанд тангараг санваарыг чандлан сахь! Шид бүтээл бүгдийг олох хэрэг буй. Идамын үүсгэлийн зэргийг үргэлж бясалга! Үгүйн туйлыг арилгах хэрэг бий. Алин ургалтыг хөдлөшгүйн тамгаар тамгал! Буйн туйлаас гэтлэх хэрэг бий. Ёс тэр дагуу анхааран авбал Энэ насанд гэтлэх нь эргэлзээ үгүй.
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Love Center - Dating, Friends & Matches, NY, LA, Dubai, Global
Бот для знакомств